Т.Доржханд: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг ХҮН нам дэмжинэ

0

УИХ-аар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Ардчилсан намаас тус хуулийн төслийг эсэргүүцэж буй талаараа мэдэгдсэн. Тэгвэл ХҮН намаас дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг ХҮН нам дэмжинэ. ХҮН гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, бизнес хийх, бүтээх эрх чөлөөг дэмждэг баруун төвийн үзэл баримтлалтай нам бөгөөд энэ байр сууриндаа хатуу байх болно. Сонгууль дөхсөн өнөө үед улсынхаа эрх ашиг дээгүүр алхаж иргэдэд таалагдах, эсхүл иргэдийг буруу мэдээллээр ханган сонгуулийн оноо авах аливаа увайгүй үйлдлийг дэмжихгүй” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *