Ч.Хүрэлбаатар: Танхимын зарчмаар ажиллахгүй байгаа ЗГ-ын гишүүдэд хариуцлага тооцох ёстой

0

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга маргаан дагуулж, сөрөг хүчин болон зарим улстөрчид, тэр дундаа Засгийн газрын нэр бүхий сайд нар хүчтэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.

Нэн ялангуяа гадаад хөрөнгө оруулагчдад газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой заалтыг иш татан, “Монгол Улсын газрыг гаднын иргэдэд 100 жилээр эзэмшүүлэх гэж байна” гэсэн шүүмжлэл хүчтэй өрнөж байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлэх татварын бус хөнгөлөлт гэдэгт үндсэн гэрээний хүрээнд хөрөнгө оруулагчдад ГАЗАР ашиглуулах, эзэмшүүлэх гэснээс “эзэмшүүлэх” гэдэг үгийг хасч оруулж ирсэн байна. Үндсэн хуультай нийцүүлэх гэж эзэмшүүлэх гэдгийг хассан гэж хууль санаачлагчид тайлбарлаж буй. Одоогийн дагаж мөрдөж байгаа хуульд “ашиглуулах, эзэмшүүлэх” гэж заасан байдаг.

Тэгвэл уг хуулийн төсөлд дэх дээрх заалтыг Засгийн газрын гишүүдээс Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар эсэргүүцэж, байр сууриа чуулганд илэрхийлсэн. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Засгийн газар ядаж өргөн барьсан хуулийн төсөл дээрээ нэгдмэл байр суурьтай баймаар байна. Сүүлийн үед танхимын гишүүд нь Засгийн газрынхаа оруулж ирсэн хуулийг унагааж, гацааж байна” гэж хатуу анхааруулга өгсөн.

Тэгвэл уг асуудлаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газар танхимын зарчмаар ажиллах ёстой. Танхимын зарчмаар ажиллахгүй байгаа сайд нарт хариуцлага тооцох ёстой” гэсэн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удаа дараа танхимыхаа эсрэг ажиллаж байгаа Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарт хариуцлага тооцож чадах болов уу.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *