БНХАУ-ын Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ

0

Зургийг: Qilai Shen/Bloomberg

БНХАУ-ын Төв банк санхүүжилтийн эрэлтийг хангахын тулд санхүүгийн системдээ ихээхэн хэмжээний бэлэн мөнгө нийлүүлжээ

БНХАУ-ын Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл тус банкны бодлогын хүү наймдугаар сараас хойш анх удаа буурна гэсэн хүлээлттэй байсан хөрөнгө оруулагчдын хувьд таагүй мэдээ болж байна.

БНХАУ-ын Төв банк санхүүжилтийн эрэлтийг хангахын тулд санхүүгийн системдээ ихээхэн хэмжээний бэлэн мөнгө нийлүүлсэн ч өнгөрсөн баасан гарагт танилцуулсан зээлийн тааруу үзүүлэлт нь зах зээлд бодлого боловсруулагчид илүү хатуу арга хэмжээ авна гэсэн хүлээлтийг нэмэгдүүлж байна.

2023 оны 12 дугаар сард БНХАУ-ын санхүүжилт болон зээлийн өсөлт төсөөлөлд хүрээгүй юм. Мөн экспортын түвшин нь жилийн дүнгээр 2016 оноос хойш анх удаа буураад байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *