Наранцогт : Эрдэнэс Тавантолгой” ХК 4.6  их наяд төгрөгийн өртэй, ногдол ашиг хуваарилавал дампуурна

0

  

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын өргөн барьсан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болж байна.  Энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Компанийн тухай хуульд гурван заалтаар ногдол ашиг хуваарилах асуудлыг зохицуулж өгсөн. Санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн хугацаанд ТУЗ хуралдаж ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гаргана.  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуулийн хугацаанд хуралдаж шийдвэрлэнэ. Тус компани 2023 онд ашигтай ажилласан. Гэвч нөгөө талдаа хуримтлагдсан өр төлбөр өндөр.  2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлан эцэслэгдээгүй байгаа учраас ногдол ашиг хуваарилах тоо гараагүй. 2-3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах байх. Үүний тодорхой хувийг хувьцааны хэлбэрт шилжүүлбэл нэг хүнд 200 мянга орчим төгрөг хуваарилагдах болов уу. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК 4.6  их наяд төгрөгийн хуримтлагдсан өртэй. Хэрэв ногдол ашиг их хэмжээгээр хуваарилах шийдвэр гаргавал “Эрдэнэс Тавантолгой” ХК дампуурна” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *