Н.ГАНИБАЛ: ОРОН СУУЦ БАРИХ НЬ ТҮГЖРЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, УТААГ БУУРУУЛНА
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал үг хэллээ.
Тэрбээр “Түгжрэлийг бууруулна гээд олон давхар орон сууц барина гэж байна. Нэг га газарт хэдэн хүн ногдох нягтаршлын асуудлыг сөргөөр нь оруулж ирлээ. Энэ нь нийслэлийн түгжрэл, утааг бууруулах алсын хараа, төлөвлөлтийг олоогүй байна гэсэн үг. Засгийн газраас том эрх мэдэлтэй хот суурин болох гэж байгаа юм уу. Асуудлаа бодитоор нь харахгүй үсчүүлж байна. Орон сууц барина гэдэг нь түгжрэлийг нэмэгдүүлж, утааг бууруулна гэсэн үг. Энэ хоёр урвуу хамааралтай. Иймэрхүү зүйлийг ойлгохгүйгээр мөнгө босгож яах юм” гэв.