Н.Номтойбаяр,М.Энхсайхан нар “эвсэж” 2024 оны УИХ-ын сонгуульд оролцохоор өнөөдөр МНН, маргааш МҮАН-ыг хуралдуулж байна.
Өнөөдөр /2024.01.19/ Монголын ногоон нам /МНН/-ын ээлжит бус 14 дүгээр их хурал болж байна. Сонирхолтой нь, МНН-ын энэ удаагийн их хурлыг УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр зохион байгуулж байгаа аж. Товчхондоо, Монголын ногоон намын даргаар Н.Номтойбаяр сонгогдоно гэсэн үг.
Тэгвэл маргааш /2024.01.20/ М.Энхсайханы тэргүүлдэг Монголын үндэсний ардчилсан нам /МҮАН/-ын ээлжит бус их хурал болох аж. Харин МҮАН-ын их хурлаар Монголын ногоон намтай эвсэх талаар хэлэлцэж магадгүй байна.
Ингэснээр УИХ-ын 2024 оны сонгуульд Н.Номтойбаярын Монголын ногоон нам, М.Энхсайханы тэргүүлдэг Монголын үндэсний ардчилсан намууд нагдэж
“Гуравдагч хүчний эвсэл” нэрээр оролцох ажээ.
Ташрамд дуулгахад, энэ жилийн сонгууль “холимог систем”-ээр явагдаж, УИХ-ын 48 гишүүн намын жагсаалтаар сонгогдоно. Харин саналын хуудасны эхэнд
МАН, хоёрт АН, гуравдугаарт МНН-ын нэр дэвшигчдийн нэр бичигдэнэ. Учир нь МНН нь үүсгэн байгуулагдсан огноогоороо Улсын дээд шүүхийн бүртгэлд 3
дугаарт бичигддэг юм.