Б.Энхбаяр: Цагдаагийн байгууллагад ганцхан дарга байх ёстой, тэр нь хууль

0

Цагдаа, дотоодын цэргийн Удирдах ажилтны “Асуудлаас шийдэлд” уриатай бүсчилсэн зөвлөгөөн энэ долоо хоногт болж өндөрлөлөө.

Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцон үг хэлж, үүрэг чиглэл өгчээ. Тэрээр цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүнд хандан төр, ард түмнээ хамгаалах, нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь талархал илэрхийлж, сүүлийн жилүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөлөөллийн аянууд бодит үр дүнгээ өгч байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Мөн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Цагдаа, дотоодын цэргийн Удирдах ажилтнуудын зөвлөгөөнд оролцож үг хэлэх үеэрээ цагдаагийн байгууллага улстөржилт, улс төрийн томилгооноос ангид байх ёстой. Цагдаагийн байгууллагад ганцхан дарга байх ёстой, тэр нь хууль байх учиртайг сануулсан байна.

Б.Энхбаяр: Цагдаагийн байгууллагад ганцхан дарга байх ёстой, тэр нь хууль

Тэрээр “Ганцхан хууль сахиулагчийн буруу үйлдэл, болгоомжгүй үг, булхайтай явдал энэ албаны нэр хүндийг бага багаар татаж унагах хүчин зүйл болдог. Алдаа дутагдлаа нууж хаах, хав дарах биш халз тулж, аль болох хурдан асуудлаа шийдвэрлэх нь хамгийн үр дүнтэй.

Ард иргэдийг басаж болохгүй. Монголын ард түмэн ухаантай бас хэрсүү болсон. Нэг удаагийн үйлдэл, заль мэхээр аргалаад үлддэг байдлыг мэддэг болсон. Тиймээс алдаа дутагдалдаа ч үнэн байгаарай. Цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа шударга, нээлттэй, ил тод байх зарчмыг баримтлах ёстой.

Бид хүний эрх, эрх чөлөө, үе хоорондын ялгаатай байдал гээд нийгэм, соёлын олон өвөрмөц ойлголтуудтай ийм цаг үед амьдарч, аж төрж байна. Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний 60 гаруй хувь нь 1980 оноос хойш төрсөн хүмүүс ажиллаж байна. Энэ үе болон сэтгэлгээний ялгаа, онцлогийг удирдах арга барилдаа маш сайн суулгаж, нэгнийгээ ойлгож ажиллах учиртай. Удирдагч хүн бол тухайн цаг үедээ хөтлөгдөж бус, чиглүүлж, “мөс хагалж” явдаг. Тиймээс та бүхэндээ ажил, албандаа уян хатан чанар болоод захирах, захирагдах дэг журмыг хослуулан хэрэгжүүлж яваарай.

Цагдаагийн байгууллага хүний эрх, эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй ажиллах нийгэм цаг үеийн шаардлага урган гарч байна. Буруу булхайтай асуудалд айж нялцганаад байх хэрэггүй. Довтлохоос хулчийх ч шаардлагагүй. Тэд эрх мэдэлтэй, мөнгөтэй, медиатай байх эсэх нь чухал биш ээ. Алхам тутамд шударга бус үйлдэлтэй нүүр тулж байгаа болохоор ард түмэн хариуцлага нэхэж байна. Төр гэдэг ард түмнийхээ итгэл дээр оршдог.

Б.Энхбаяр: Цагдаагийн байгууллагад ганцхан дарга байх ёстой, тэр нь хууль

Цагдаагийн байгууллага улстөржилт, улс төрийн томилгооноос ангид байх ёстой. Цагдаагийн байгууллагад ганцхан дарга байх ёстой, тэр нь хууль юм.

Цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд түлхүү анхаарал хандуулж, ард иргэдийг хар бараан мэдээгээр сэрдхийлгэх биш гэрэл гэгээтэйг нь бас түгээдэг байгаасай гэж хүсэж байна. Нийгмээрээ сөрөг мэдээний хохирогч болж, стресс бухимдалд автдаг байж таарахгүй.

Цаашдаа цагдаагийн байгууллагын бүх шатны ажилтан, алба хаагчид ажлын ур чадвар, мэдлэг боловсрол, өөрийн хичээл зүтгэлээр төрийн албаны мерит зарчмаар шударгаар “үнэлэгддэг” зарчим нутагших ёстой. Ийм зарчмыг баримталж, алба хаагчдын нийгмийн асуудалд анхаарах, дэмжих чиглэлд анхаарч ажиллана” гэсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *