2009 онд улсын төсвийн хөрөнгөөр авсан автобусны төлбөрийг барагдуулж дуусаагүй
“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Дашдэмбэрэл өнөөдөр болсон хэвлэлийн хурлаар дараах мэдээллийг өглөө:
-2009 онд улсын төсвийн хөрөнгөөр авсан 400 автобусны эргэн төлөлт олон асуудал дагуулсан. Тухайн автобуснуудаас авсан зарим аж ахуйн нэгж өнөөдрийг хүртэл өр төлбөрөө барагдуулаагүй байна. Тиймээс 2020-2023 оны хооронд оруулж ирсэн 402 автобус, энэ онд шинээр орж ирж буй 600 автобусыг орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад өгөхдөө “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г гэрээ байгуулна.
Эргэн төлөлт нь Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрч, цаашид хийх парк шинэчлэлд зориулагддаг байх зохицуулалт хийж байна гэсэн юм.