Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 165.5 тэрбум төгрөгөөр 600 автобус авна

0

Нийтийн тээврийн парк шинэчлэл, тогтолцооны талаар албаныхан мэдээлэл хийв.

Улаанбаатар хөгжлийн корпорацын гүйцэтгэх захирал Н.Дашдэмбэрэл:

-Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 165.5 тэрбум төгрөгөөр 600 автобус авч байгаа. Эдгээр автобус хоёрдугаар сарын 2-ны дотор бүгд ирж, үйлчилгээнд гаргана.

Өнөөдрийн байдлаар 185 нь Улаанбаатар хотод ирсэн, 50 автобус ирж явна гэсэн мэдээлэлтэй байна.

2009 онд 400 автобусыг улсын төсвийн хөрөнгөөр авсан ч зарим аж ахуй нэгж өр төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. 2020-2023 онд 402 автобусаар парк шинэчлэлт хийгдсэн. Энэ онд 600 автобус авч байна. Энэ удаа хувийн байгууллага болон орон нутгийн компаниудад гэрээгээр эдгээр автобусыг өгч байгаа юм.

Шинээр батлагдсан хуулиар нийслэлийн Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Сантай байхаар зохицуулагдсан. 600 автобус болон өмнөх 400 автобусны эргэн төлөлтийн мөнгө энэхүү санд төвлөрнө. Сангийн мөнгийг нийтийн тээврийн парк шинэчлэлд зарцуулна, улсын төсвөөс мөнгө авахгүй.

Өнөөдрийн байдлаар 10 орчим ААН-тэй хэлэлцээрт орж, гэрээний төсөл эцэслэх шатандаа байна. 340 гаруй автобусыг хувийн хэвшил авах санал ирүүлсэн. Хувийн хэвшлүүдтэй нийт долоон жилийн хугацаатай, урьдчилгаа 3%, хяналт үйлчилгээний шимтгэл 3% нөхцөлтэйгөөр автобусыг худалдаж авах гэрээ хийж байгаа юм. Гэхдээ хувийн хэвшлийг заавал автобус худалдаж ав гэхгүй гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *