СЭНДБОКСЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

0

Сэндбоксын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж сэндбоксын орчинд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ турших, туршилтын хугацааг сунгах болон сэндбоксын орчноос гарах зэрэг нийт таван асуудал хэлэлцлээ. Сэндбоксын зөвлөлийн гишүүнээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин томилогдсоноор шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан юм. Хуралдаанаар “Фанд Ми Бирж” ХХК-ийн хөгжүүлж буй богино хугацаат санхүүжилтийн зуучлал В2В зээлийн үйлчилгээг сэндбоксын орчинд нэг жилийн хугацаатайгаар шинээр оруулах, “Финберри” ХХК-ийн хамтын санхүүжилтийн үйлчилгээ, “Зээл Эм Эн Платформ ББСБ” ХХК-ийн Р2Р зээлийн үйлчилгээний сэндбоксын туршилтын хугацааг мөн нэг жилээр үргэлжлүүлж сунгахаар боллоо. Түүнчлэн “Мони Маркет Фанд” ХХК-ийн хөгжүүлсэн мөнгөний зах зээлийн зуучлалын платформын үйлчилгээ сэндбоксын орчинд амжилттай туршигдсан тул зах зээлд нэвтрэх шилжилтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргав.

Сэндбокс зохицуулалтын орчин нь технологийн дэвшилд суурилсан шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хязгаарлагдмал орчинд турших, амжилттай туршигдсан бүтээгдэхүүн, үйлчилгээний шинж чанар, онцлогт тохирсон зохицуулалтын орчныг бүрдүүлэх чиглэлд зах зээлийн оролцогчид, бодлого гаргагчид хамтран ажиллах боломжийг олгодог зохицуулалтын арга хэрэгсэл юм. Дотоодын санхүүгийн зах зээлд 2021 онд нэвтрэн технологид суурилсан шинэ  бүтээгдэхүүн, үйлчилгээг туршиж буй бөгөөд одоогоор зах зээлд шинээр нэвтэрч буй нийт найман төрлийн үйлчилгээ зохицуулалтад хамрагдаад байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *