Дарханд ирэх сараас шинэ цахилгаан автобуснууд явж эхэлнэ
Шинэ, цахилгаан автобуснууд Дархан-Уул аймгийн Дархан хотын нийтийн тээвэрт ирэх хоёрдугаар сарын 1-нээс явж эхэлнэ.
Тодруулбал, БНХАУ-н Skywell үйлдвэрийн 2023 оны шинэ загварын 20 ширхэг автобуснууд бөгөөд дараах үзүүлэлттэй.
- 100 хувь цахилгаан, байгаль орчинд ээлтэй, цахилгаан хөдөлгүүртэй,
- Олон улсын стандартад нийцсэн тав тух аюулгүй байдлын баталгаатай
- Тусгай хэрэгцээт иргэдэд үйлчлэх тусгай шат, суудлуудтай
- Дотор болон гадна камержуулалтын иж бүрэн системтэй, дэлгэцүүдтэй
- Цэнэглэх дөрвөн ширхэг зориулалтын төхөөрөмжтэй
- Нэг удаагийн бүтэн цэнэгээрээ 400км явах хүчин чадалтай
Шинэ чиглэл, явах давтамжийн талаар “Элит хөгжил ХХК”-аас танилцуулах бөгөөд үнэ тарифын хувьд өөрчлөлт орохгүй /том хүн-500₮, хүүхэд-300₮/ хэвээр байна.