Увсын Хяргаст 30 см цасан бүрхүүл тогтжээ

0

Өнөө өглөөний /2024.01.20/ цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн хойд, Баянхонгорын өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 37.0 см, Сагилд 32.0 см, Төв аймгийн Эрдэнэсантад 31 см, Баруунтуруун, Давст, Хяргаст 30.0 см, Увсын Улаангом, Сэлэнгийн Бугантад 29.0 см, Увсын Зүүнговь, Сүхбаатарын Түмэнцогтод 28.0 см, бусад хэсгээр 0.0-25.0 см цасан бүрхүүл тогтсон.

Ихэнх нутгаар салхи секундэд 3-8 метр, говь, тал, хээрийн бүс нутгаар секундэд 11-13 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн хоногт 1.6-2.6 мм цас орж, цасны зузаан 16-20 см байна. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр хүрсэн бол өдөртөө -15…-17 градус, шөнөдөө  Яармаг-Сонгины орчмоор -27 градус, бусад хэсгээр -22 градус хүйтэн хоносон байна.

Харин Өвөрхангай аймгийн нутгийн зүүн хэсгээр 0.4-2.0 мм цас орж, салхи секундэд 10-12 м/с хүрч, цасан шуурга 3-5 цаг, Дундговь аймгийн нутгийн төв болон зүүн хэсгээр 0.2-4.0 мм цас орж, салхи секундэд 10-12 м/с, цасан шуурга 3-5 цаг, Дорноговь аймгийн нутгаар 0.3-2.0 мм цас орж, салхи секундэд 10-12 м/с, цасан шуурга 7-10 цаг, 19-20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн нутгаар 0.8-3.0 мм цас орж, салхи секундэд 10-12 м/с, цасан шуурга 4-10 цаг, Сүхбаатар аймгийн нутгийн баруун хэсгээр 1.0-5.0 мм цас, салхи секундэд 10-12 м/с, зарим үед секундэд 16 м/с, цасан шуурга 3-7 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдлаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *