Умайн хүзүүний эсийн шинжилгээг АШУҮИС-ийн төв эмнэлэгт ЭМД-ын 70 хувийн хөнгөлөлтөөр хийж байна

0

Умайн хүзүүний хорт хавдар дэлхий нийтийн хэмжээнд эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдрын гуравдугаарт, хавдрын шалтгаант нас баралтаар хоёрдугаарт жагсдаг аж. Монгол улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эмэгтэйчүүдийн нас жил ирэх тусам залуужиж байгаа бөгөөд жилд 300 орчим эмэгтэй энэ хавдраар нас бардаг байна.  Тиймээс уг хавдраас урьдчилан сэргийлэхэд авдаг PCR шинжилгээг ЭМД-д хамруулсан байна. 

Тодруулбал, хувийн эмнэлгүүдэд 70-150 мянган төгрөгөөр хийгддэг Умайн хүзүүний эсийн шинжилгээг АШУҮИС-ийн төв эмнэлэгт ЭМД-ын 70 хувийн хөнгөлөлттэйгөөр 49,000 төгрөгөөр хийхээр болжээ.

Умайн хүзүүний эсийн шинжилгээг улс даяар 30-60 насны эмэгтэйчүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгээр хийдэг байна. Гэхдээ заавал 30-иас дээш насныхан гэж хязгаарлалгүй бэлгийн харилцаанд орсон л бол эмэгтэйчүүд гурван жил тутамд тус шинжилгээг хийлгэснээр умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой аж.

Arslan.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *