Хоёрдугаар сарын 1-нээс НОГДОЛ АШИГ болох 120 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлнэ
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ батласан. Ингэснээр 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мэндэлсэн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэхээр болж байсан.
Тэгвэл хоёрдугаар сарын 1-нээс НОГДОЛ АШИГ болох 120 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөж байгаа бололтой.
Өмнө нь хувьцааны ногдол ашиг тараах талаар сэтгүүлчид “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас тодруулахад “”Эрдэнэс Тавантолгой” компанийн 2022 оны ногдол ашгийг иргэдэд Цагаан сараас өмнө өгөхийг зорино. Нэг иргэнд 116000 орчим төгрөг ногдоно. УИХ-аас батлагдсан тогтоолоор Монгол Улсын иргэд компанийн нийт ашгийн 27.5 хувийг эзэмшихээр болж байна” гэж байсан.