Цагаан сар хүртэл ихэнх нутгаар цаг агаар дулаарна

0

Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх 2-4 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргасан. Ирэх сард нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, нутгийн баруун өмнөд хэсэгт олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй. Харин дөрөвдүгээр сараас дулаарч нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад хугацаанд болон бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

ЦУОШГ-аас газраас мэдээлж байгаагаар өнгөрсөн амралтын өдрүүдэд энэ сарын сүүлийн хүйтэн хоног болсон бөгөөд маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэсэн юм.

Тухайлбал, өчигдөр шөнө Завханы Отгон суманд -49 градус хүрч хүйтэн хоносон. Харин Улаанбаатарт хасах 29-31 градус хоножээ. Энэ долоо хоногт нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 24-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35 градус, өдөртөө -23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27-32 градус, өдөртөө -17-22 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -11-16 градус, өдөртөө -5-10 градус, бусад нутгаар шөнөдөө -17-22 градус, өдөртөө -11-16 градус хүйтэн байна.

Цагаан сараас хойш буюу хоёр болон дөрөвдүгээр сард хур тунадасны тухайд говь талын нутгийн зүүн өмнөд хэсэг буюу говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд болон ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, III сард болон бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хаврын улирал эхэлж байгаа тухайн цаг агаарын урьдчилсан төлөвийн хугацаанд цаг агаарын огцом дулаарал, хүйтрэл үе үе ажиглагдах бөгөөд үүнтэй холбоотойгоор малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэж, цаг агаарын мэдээгээ цаг тухай бүрд авч, сонор сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулав.

Хоёрдугаар сард агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Өмнөговь, Хэнтийн зүүн, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *