1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ, хэрхэн олгохыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ

0

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 2022 оны ногдол ашгийг хоёрдугаар сарын 1-нээс олгоно” гэх мэдээлэл гараад буй.

Тэгвэл энэ талаар “ЭТТ” ХК-иас тодруулахад, “Ногдол ашгийг хэзээ олгох нь эцэслэгдээгүй учраас хоёрдугаар сарын 1-нээс олгох эсэх нь тодорхой болоогүй байгаа. Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ” гэв.

Сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат””Эрдэнэс Тавантолгой” компанийн 2022 оны ногдол ашгийг иргэдэд Цагаан сараас өмнө өгөхийг зорино.  Нэг иргэнд 116000 орчим төгрөг ногдоно. УИХ-аас батлагдсан тогтоолоор Монгол Улсын иргэд компанийн нийт ашгийн 27.5 хувийг эзэмшихээр болж байна” гэж байсан.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *