Чикаго орчмын монголчууд Цагаан сараа тэмдэглэлээ

0

 Чикаго орчмын монголчууд хоёрдугаар сарын 18-нд Сар шинийн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэв.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Консул Т.Батцэцэг оролцон үг хэлж, Сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд хүчит бөхийн барилдаанд 16 бөх зодоглосноос чөлөөт бөхийн ОУМ, гавьяат тамирчин Э.Бэхбаяр түрүүлж, залуу бөх Энхбаатар үзүүрлэлээ.

“Гийнгоо”, Хуурчийнхан”, “Тэнгэр хуур” сургалтын төв, “Монгол мэдлэг” сургуулийн сурагчид болон Чикаго хот орчимд амьдарч буй уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн дээжээс толилуулав. Энэ үеэр шагайн харвааны үзүүлэн тоглолт болж, хүүхэд залууст шагай харвах техникийг зааж, хүүхэд багачуудын дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээн зохион байгуулжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *