Сар шинийн баярын өдрүүдэд 383 хүүхэд мэндэлсэн байна
XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин /усан/ туулай жилийн сар шинийн баярын өдрүүдэд 383 хүүхэд мэндэлжээ.
Тодруулбал,
- Шинийн нэгэнд /2023.02.21/ 115 төрөлт, үүнээс хоёр ихэр хүүхэд мэндэлсэн.
- Шинийн хоёронд /2023.02.22/ 133 хүүхэд төрсөн.
- Шинийн гурванд /2023.02.23/ 135 хүүхэд мэндэлсэн гэдгийг Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвөөс мэдээллээ.
Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос мэдээлснээр Монгол Улсын хүн ам 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар 3,409,939 болсон байна.