Байгаль, түүхийн дурсгалт газарт ээлтэй, хүндэтгэлтэй хандахыг уриаллаа

Байгаль, түүхийн дурсгалт газарт ээлтэй, зөв хүндэтгэлтэй хандахыг Экологийн цагдаагийн албанаас уриаллаа.
Тодруулбал “Таны байгальд өргөсөн, тавьсан, асгасан, овоолсон сүү цагаан идээ, мах шүүс хад, чулууны зай завсраар нь орж хөлдсөний нөлөөгөөр байгалийн тогтолцоо эмтэрч бутран хэлбэр дүрсээ алдсаар байна.
Мөн дулааны улиралд гэсэж муудсанаар орчныг бохирдол ихээр үүсдэг” гэдгийг мэдээлэв.
Нэмж мэдээлэхэд, нийлэг хадаг байгальд 40 жил орчим хугацаанд задралд орохгүй мөн биологийн төрөл зүйл болох мэрэгч амьтад, шувууд хадагд орооцолдож эндэх нь бий гэдгийг ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн Б.Анура хэлж байв.


