Шинийн 3-нд ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар 346 хүн үйлчлүүлжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн тоон мэдээг танилцууллаа.

Тодруулбал, тус эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар 346 хүн үйлчлүүлжээ. Үүний 260 нь нийслэл, 86 нь орон нутгаас ирсэн иргэд аж.
Өчигдөр буюу шинийн 3-ны өдөр 330 хүн хэвтэн эмчлүүлж, найман хүн яаралтай мэс засал хийлгэсэн бол 19 хүн эрчимт эмчилгээ хийлгэжээ.