Увс аймагт өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлжээ
Ховд, Увс, Зөвхөн, баян-Өлгий зэрэг аймагт өвөлжилт хүндэрч мал олноор хорогдоод буй. Тэгвэл хамгийн их буюу 70 гаруй мянган мал хорогдсон Увс аймагт Монгол улсын Засгийн газраас 200 тонн тэжээл, 50 тонн бензин, 30 тонн гурил хувиарласныг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тэргүүтэй холбогдох удирдлагууд аймгийн Онцгой комисст хүлээлгэж өгчээ.
Энэхүү тусламжийг бүх сумдад үнэгүй, тэгш хувиарлах шийдвэр гаргасан байна. Түүнчлэн Зүүнхангай, Ховд сумын ЗДТГ-ын газар, Өлгий сумын хүн эмнэлэгт машин теник гардуулж өглөө.