Дорнод аймгийн Баяндун сумын 86 мянган га талбай шатжээ
Дорнод аймгийн Баяндун сумын Хайрхан багийн Лүнгийн рашаан гэх газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 25-ны өдрийн 15:48 цагт Онцгой байдлын газрынхан хүлээн авсан байна.
Түймрийг өчигдөр Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Баяндун сумын Засаг даргын Тамгын газар, Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд унтраасан байна. Түймэрт урьдчилсан байдлаар 86000 га талбай шатжээ.