Хууль зүйн яам Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн 3үүн Азийн бүсийн захирал Торстен Гийлэр нар Шүүх, эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээ”-т гарын усэг зурлаа.
Хэлэлцээрийн хүрээнд 2024-2026 оны хугацаанд “Just
transition” төслийг хэрэгжүүлэх бөгөөд уг төсөл нь эрх зүйн
зөвөлгөө өгөх , шүүх эрх мэдлийн байгууллагын чадавхыг
сайжруулах замаар иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх хуулийн байгууллагын үйл ажиллагааны хүртээмжийг дээшлүүлэхэд оршино.
Түүнчлэн, хуулийн төсөл боловсруулах, зөрчлийн бүртгэл,
мэдээллийн нэгдсэн программ болон хууль зүй, дотоод
хэргийн салбарын санхүү, нягтлан бодох бүртгэлийн программ хангамжийг хөгжүүлж үйл ажиллагаанд эерэг өөрчлөлтийг бий болгоно.
Мөн цаашид Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, тэр дундаа иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулах эрх зүйн орчин, Төрийн өмч, төрийн өмчит компанийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох эрх зүйн орчин, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн орчинг боловсронгуй болгох гэсэн чиглэлд Германы Улсын сайн туршлагыг судалж, туслалцаа авч хамтран ажиллахаар боллоо.