Баталгаат зам гүүрээр зорчиж, аюулгүй байдлаа хангаарай

0

Шинийн нэгэнд Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Түмэнцогт, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дундговь аймгийн Сайнцагаан суманд цасанд суусан 6 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, автомашинуудыг татан гаргаж, 20 гаруй иргэний аюулгүй байдлыг хангасан байна.

Иймд хол, ойрын замд зорчихдоо бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явж хэвших, баталгаат зам, гүүрээр явах, жижиг оврын суудлын машин, мотоциклоор зорчихгүй байж, бага насны хүүхдийг авч явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *