Хүчтэй цасан шуурга үргэлжилнэ
Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн өнөөдрийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Увсын зүүн, Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурч, Ховдын хойд болон зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундед 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.