С.Эрдэнэ Л.Гантөмөрийг бүртгэсэн УДШ-ийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд ханджээ

0

Улсын дээд шүүхээс АН-ын даргаар Лу.Гантөмөрийг албан ёсоор бүртгэсэн. Мөн АН-ын ЕНБД асан И.Мөнхжаргал Ерөнхийлөгч асан Х.Баттулгад байсан тамгыг Лу.Гантөмөрд хүлээлгэн өгсөн байдаг.

https://youtu.be/VJjq0jSGpOE

Тэгвэл С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан УДШ-ийг хууль зөрчсөн хэмээн үзэж, Захиргааны шүүхэд өнөөдөр нэхэмжлэх гаргалаа. Энэ талаар Д.Эрдэнэсувд “Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэх гаргаж байна. УДШ-ын хоёрдугаар сарын 9-ны өдрийн тогтоол нь илтэд хууль бус шийдвэр байсан. Тиймээс энэ шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэх гаргаж байна.

Мөн шийдвэр гаргасан УДШ-ийн шүүгчдийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа тул АТГ болон Шүүхийн ёсзүйн хороонд хандах болно. Түүнчлэн хууль бус шийдвэр гаргасан тул энэ хуулийн хэрэгжилтийг түдгэлзүүлэх нэхэмжлэлийг мөн гаргасан” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *