УИХ-ын дарга Г.Занданшатар ХО-ын тухай хуулийн төсөлд санал авахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандлаа

0

Засгийн  газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай  хуулийн төслийг Газрын 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах гэсэн заалттай холбоотойгоор 100 мянган иргэний эсэргүүцсэн гарын үсэг цугласнаар унаад буй.

Тэгвэл уг хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар шинээр боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ. Тодруулбал Хөрөнгө оруулалтын тухай хуулийн  12-р зүйлийн 12.2 дахь хэсгийн “газрын тухай” гэснийг хассугай. Уг хуулийн 12-р зүйлийн 12.1.1 дэх хэсгийн “газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах;” заалтыг хүчингүй болсонд тооцсугай гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *