Шинийн 1-ний өглөө хашаа руугаа орсон гурван адууг сүхдэж гэмтээжээ
Шинийн нэгний өглөө зуслангийн бүсэд айлын адууг хашаа руугаа орлоо хэмээн сүхээр цохиж гэмтээсэн хэрэг гарчээ.
Уг хэрэг явдал хоёрдугаар сарын 10 буюу хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө болжээ. Тухайн иргэний хашаа ой мод, зуслангийн бүсийн тусгаарласан хэсэгт байрладаг бөгөөд адуу модноос бууж явахдаа хашааны нурсан хэсгээр битүүний орой орсон. Сүргийн эзэн шинийн нэгний өглөө адуугаа авахаар очиход нэг даага үхсэн, гурван адуу нь гэмтсэн, хашааны эзэн сүх бариад явж байжээ.
Тус хэргийг одоо СБД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр шалгаж байна. Сүхдүүлж гэмтсэн адууны нэг нь хурдан удмын азарга бөгөөд эзэн нь гурван сая төгрөгөөр худалдан авсан гэнэ. Хурдан азарга сүхдүүлсний улмаас уралдах чадваргүй болжээ.