Газрын наймаа, лиценз олголтын спикерийн үг Ч.Хүрэлбаатар, М.Энхболд нарын “эмзэг цэг”-ийг хатгахуй

0

Учир нь тэр өчигдөр /2024.02.21/ Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, АМНАТ-ын асуудлыг хяналт шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий дэд Ажлын хэсгийнхэнтэй уулзлаа. Энэхүү дэд ажлын хэсэг НЗДТГ, АМГТГ, ЦЕГ, ТЕГ, УБЕГ зэрэг 19 байгууллагын 28 албан тушаалтан багтсан өргөн бүрэлдэхүүнтэй.

НЗДТГ болон ЦХХХЯ-нд газар олголтын дата мэдээллийг технологи ашиглан давхардалгүйгээр гаргаж ирэх асуудлыг үүрэгдэв. Мөн үүнд улсын тусгай хамгаалалттай газар отог нэрээр олгосон асуудлыг багтааж хөндөх аж. Мөн УУХҮЯ болон АМГТГ-т ашигт малтмалын лиценз олголтын асуудлыг шалгах үүрэг өгсөн юм.

Чингэхээр нийслэлийн газар олголтын асуудалд хамгийн томоор нэрлэгдэж байгаа нь Хотын дарга асан М.Энхболд. Тэр 1999-2005 оны хооронд зургаан жил хотын даргаар, Т.Бадамжунай 2000-2004 оны хооронд хотын менежерээр ажилласан.

Нэмээд улсын тусгай хамгаалалттай, дархан цаазат газарт отог нэрээр газар авсан хүмүүсийн эгнээнд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, МУГЖ Т.Баясгалан, Кёкүшюзанбатбаяр нар нэрлэгдэх юм.

Харин лицензийн асуудалд холбогдогсод нь Ч.Хүрэлбаатар сайдаас эхлэх чигтэй гэдэг яриа улстөрийн хүрээнд гарав.

Тиймээс Засгийн газрын тэргүүний дараа дуугарсан спикерийн энэхүү үг, үйлдэл асуудалд холбогдсон хүмүүсийн “эмзэг цэг”-ийг хатгав.

Ямартай ч сонгуулиас өмнө ажлын хэсгийнхэн 3-р сарын 1-н гэхэд шаардлагатай судалгаануудыг хийнэ. 3 дугаар сарын 15-ны дотор УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Хяналт, шалгалтын Түр хороог байгуулна. Улмаар 5 дугаар сарын 15-ны дотор багтаж, Хяналт, шалгалтын Түр хороо нээлттэй сонсголоо хийнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *