Малчдад эм болон малд зориулсан нэмнээг дүүргийн Ардчилсан намд хүргэн хандивлахыг нийслэлчүүдэд уриалаа

0

Ардчилсан намын төлөөлөгчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхэд дараах асуудлуудыг онцоллоо. Үүнд:

“Хөдөө аж ахуйн салбарыг цогцсоор нь өөрчлөх бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгах болно. Үндсэн хуульд мал бол улсын баялаг төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Тиймээс зуд гамшиг болж дууссаны дараа биш урьдчилан сэргийлэх системийг бий болгох, малын даатгалыг идэвхжүүлэх хэрэгтэйг бодитоор харж байна.

Малын индексжүүлсэн даатгалын талаар хууль батлагдсан боловч малчдад ойлгуулах ухуулан таниулах ажил хийгдээгүй байна. Мөн махны үнийг хатуу тогтоох шаардлагатай. Малын мах болоод түүхий эд үнэгүйдсэнээс болж малчид өвлийн бэлтгэл өвс тэжээл бэлтгэх боломж нь хязгаарлагдмал болж байгаа. Цаашид малын тоо толгойг бууруулахгүйн тулд хотын иргэд малд зориулж дулаан энгэрэвч нэмнээг бэлдэж малчдад туслах шаардлагатай байна.

Малчдын эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж цас зудаас болж хаагдаж байгаа. Тиймээс малчдын өвөлжөөнд хүрэх замын цасыг цэвэрлэж бага оврын машинаар эмийн сан хүргэхийг зорьж байгаа. Иргэдээс боломжоороо эм хандивлахыг хүсэж байна. Эдгээр эрүүл мэндийн тусламж дэмжлэг үзүүлэх цэгийг нийслэлийн 9 дүүрэгт байршуулж та бүхний сэтгэлийн дэмийг хүлээж авах ажиллагааг зохион байгуулах болно.” хэмээлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *