Танилц: Х.Нямбаатарын “тэмцэл”-ээр сургууль, цэцэрлэг барихаар салгасан 7 газрын хоёр нь дахин төлөвлөлт, гурав нь хятад компанийнх
Нийслэл хотод сургууль цэцэрлэг барихад шаардлагатай газрыг газар эзэмшигчид илүүчилж байна. Уг хүрээнд Эгүүр.мн агентлаг газар илүүчлээд байна гэх компаниудын мэдээллийг энэ удаагийн дата задлангаар танилцуулж байна.
Үүнд нийт 16 байршилд газар хандивласнаас энэ удаагийн дата задлангаар долоон компанийн мэдээллийг дэлгэе.
-БНХАУ-ын иргэн Улаанбаатар хотын А бүсэд эзэмшдэг газраасаа нийслэлд хандивлалаа-
Эхний танилцуулах компани бол “Сүрэг агт” ХХК юм. Тус компани нь анх 2007 оны наймдугаар сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Хувь эзэмшигч өмчлөгч нь БНХАУ-ын иргэн Guolun Hao байгаа нь доорх дата мэдээллээр баталгаажиж байна. Ингэхдээ хамтран хувь эзэмшдэг байсан “Танан цагаан харш” нэр бүхий компанийг хувь эзэмшлээсээ 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хасалт хийлгэсэн байгаа юм. Гэвч уг компанийн өмчлөгч нь мөн л Guolun Hao байв. Мөн тус компанийн удирдах албан тушаалтнаар Монгол Улсын иргэн Бадамын Зоригт гэж нээлттэй мэдээллийн санд тусгажээ.
Тэгвэл БНХАУ-ын иргэний эзэмшил бүхий “Сүрэг Агт” ХХК нь доорх зурагт харагдаж буй цэнхрээр хүрээлсэн газрын шарласан хэсгийг Нийслэлийн өмчлөлд шилжүүлсэн байна.
Хандивласан газрыг доорх зургаас харах боломжтой.
–Барилгын салбартаа манлайлагч мэт боловч хэл ам таталсан “Эко констракшн” ХХК-
“Эко констракшн” ХХК нь Самдан овогтой Баярсайхан, Самдан овогтой Нямдаваа нарын нэр дээр байдаг. Өдгөө 2007 оны долдугаар сард байгуулагдсан ах дүү хоёрын компани аж.
“Эко констракшн” гэх энэ компанийн талаар ижил үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд нь тэднийг чанаргүй үйл ажиллагаагаа нуухын тулд охин компани байгуулж бусдыг төөрөгдүүлдэг талаар өмнөх жилүүдэд дурдсаар байсан. Хамгийн ойрын жишээг дурдахад тус компани 2018 онд зөвшөөрөлгүй газар буюу, Нийслэлийг үерийн уснаас хамгаалах даланг битүүлж барилга барьсан хэргээр шалгагдаж хэрэг нь хаагдсан байна.
Тус компанийг эзэмшдэг ах дүү хоёр “Эко ирээдүйн хөгжил сан”, “Эф Эф Ай Си” зэрэг компанийг одоогоор эзэмшиж байна.
Тэрбээр Хан-Уул дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэр дээр байрлах газраасаа 5000 м.кв талбайг нийслэлийн өмчид өгч, сургууль барихад нь хандавласан байна.
Хандивласан газрыг доорх зургаас харах боломжтой.
-Гадаад худалдаа явуулдаг компани Алтай хотхонд байршилтай газраа хандивлажээ-
Бидний танилцуулах долоон компанийн хоёр дахь компани нь “Грийтголд” ХХК юм. Тус компани анх 2008 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Гадаад худалдаа болон гоо сайхны бүтээгдэхүүн худалдах үйл ажиллагаа явуулдаг. Компанийн өмчлөгч нь Батжаргалын Энхцацрал гэх нэр дээр бүртгэлтэй байна.
Тэрбээр БЗД-ийн 24 дүгээр хороо Алтай хотхон орчимд доорх зурагт харагдаж буй газраа илүүчилжээ.
-БНХАУ-ын иргэн өөрийн эзэмшлээсээ нийслэлд цэцэрлэгийн газар хандивлажээ-
“Сенчури ленд марк” ХХК нь БЗД-ийн 26 дугаар хороонд байрлах өөрсдийн эзэмшил бүхий газраасаа цэцэрлэг барих 4000 м.кв газар хандивласан байна. Анх 2007 оны аравдугаар сарын 22-ны өдөр компаниа үүсгэн байгуулж байжээ. Тус компанийн өмчлөгчийг нээлттэй дата өгөгдлөөс шүүхэд Zhu Luyu гэх БНХАУ-ын иргэний нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд Lin Xu гэх БНХАУ-ын иргэнтэй хамтран эзэшдэг байжээ. Сүүлд 2022 оны аравдугаар сарын 20-ны өдөр тэрбээр хувь эзэмшлээсээ татгалзсанаар Zhu Luyu тус компанийг ганцаар эзэмших болсон нь доор дата мэдээллээс харагдаж байна.
Эзэмшлийн мэдэллийг доорх дата мэдээллээс харна уу
БЗД-ийн 26 дугаар хороонд байр орон сууц хамгийн өндөр үнэтэй байдаг. Туул голын эх ундаргын баруун хойно байрладаг гэдгээрээ онцлогтой. Хотын төвийн бүсээс хоёр км-ийн зайд байдаг ч цэвэр агаар, иргэдийн соёл зэргээрээ өндөр зэрэглэлийн байршил гэж үнэлэгддэг.
Хандивласан газрын планыг доорх зургаас харна уу
“Материал-Импэкс” ХК нь БГД-ийн 25-р хороонд байрлах бөгөөд сургууль, цэцэрлэг барих 4365 м.кв, 2248 м.кв-ыг нийслэлийн өмчид өгчээ. Анх 2006 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр үүсгэн байгуулагдсан аж. Хувь эзэмшигч өмчлөгч нь БНХАУ-ын иргэн Chen Huai байгаа нь доорх дата мэдээллээр баталгаажиж байна. Мөн тус компанийн удирдах албан тушаалтнаар Монгол Улсын иргэн Баярын Зоригт гэж нээлттэй мэдээллийн санд тусгажээ. Мөн “Материал-Импэкс” ХК-ийг нэг гэр бүлийн гишүүд хувьцааг нь хуваан эзэмшдэг аж.
Эзэмшлийн мэдэллийг доорх дата мэдээллээс харна уу
Тус компани БГД-ийн 25-р хороонд байрлах хоёр газарт нийтдээ 6613 м.квадратыг илүүчилжээ.
Мөн Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгаа газар нь дахин төлөвлөлт болон хувь хүний газар юм. Тодруубал, Иргэн Б.Түшиг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх өөрийн эзэмшлийн 1500 м.кв газрыг нийслэлийн эзэмшилд өгч, цэцэрлэг барихад нь хандивласан байна.
Эх сурвалж: eguur.mn