Сонгуульд өрсөлдөх нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг ирэх сарын 25-наас өмнө авна

0

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 28-ны аасан гарагт орон даяар зохион байгуулахаар товлосон. Өнөөдрийн байдлаар улс төрийн 37 нам УДШ-д бүртгэлтэй.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөрт аудит хийх бэлтгэл ажлыг эхлүүлжээ.

Аудитын газраас мөрийн хөтөлбөрт хориглосон заалт байгаа эсэх, зорилт арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичигт нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарах зардал нь төсвийн хуульд нийцсэн эсэх зэрэг дөрвөн стандартын дагуу шалгах юм байна.

Нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний Аудитын Газарт хүргүүлэх ба мөрийн хөтөлбөр нь шаардлага хангаагүй бол тав хоногийн дотор зөрчлийг арилгуулж, дахин дүгнэлт гаргана.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *