Гурван хүн түймэрт өртжээ
Баянгол дүүргийн арваннэгдүгээр хороонд “Байшин шатаж байна” гэсэн дуудлага гуравдугаар сарын 3-ны өдрийн 23:53 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги хүлээн авчээ.
Алба хаагчдыг очиход иргэн М-ын 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дотор эд зүйлс, дээврийн хэсгийн хамт шатаж байсныг унтраасан байна. Харамсалтай нь, гал түймэрт иргэн М /45 настай, эрэгтэй/, М /41 настай, эмэгтэй/, Ц /33 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан аж.
Алба хаагчид цогцсыг гарган Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгч ажиллажээ.