Монгол Улсын шүүх 49.6 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор хянан шийдвэрлэжээ

0

Монгол Улсын шүүхийн 2023 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ч.Ханддулам танилцууллаа.

Монгол Улсын шүүх 49.6 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор хураан шийдвэрлэжээ. Тухайлбал,

  • Улсын тэмдэгтийн хураамж 17.8 тэрбум
  • Торгох ял шийтгэл оногдуулсан 15.1 тэрбум
  • Хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авсан 15.7 тэрбум
  • Зөрчлийн хэрэгт 854 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.

Гэмт хэргийн улмаас 2674 хүн, 663 төрийн болон хувийн хэвшлийн байгууллага хохирчээ. Мөн 153.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна.

Гэмт хэргийн улмаас 454 хүн амь насаараа, 8425 хүн эрүүл мэндээрээ хохирчээ.

Авлигын 283 хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэж байснаас 187 хэргийг шийдвэрлэсэн байна. Үүний 167 нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэг байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *