УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Канад руу охиноо дагуулж явсан уу

0

Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарыг Канад Улсад зохион байгуулагдсан PDAC 2024 чуулганд охиноо дагуулаад явж байна гэх зураг олон нийтийн сүлжээнд тавигдсан.

Тодруулбал, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарыг төрсөн охиноо салбар яамандаа ажиллуулж, Канад Улсын Торонто хотноо зохион байгуулагдсан PDAC 2024 чуулганд дагуулан явж байна гэх зураг шүүмжлэлд өртөөд байна.

Харин энэ талаар УУХҮ-ийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Олон нийтийн сүлжээнд гарсан мэдээллийг хараагүй. Манай яаманд Г.Хүслэн гэж хүн ажилладаггүй. УУХҮ-ийн сайдын хоёр охин Канад улсад амьдардаг гэдэг мэдээлэл байдаг” гэх хариултыг өгсөн юм.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *