Х.Нямбаатар: “Замын хөдөлгөөний зохицуулалтад иргэд бухимдалтай байна. Зогсоогооч ээ“ гэж мессеж биччихээд л байж байна
Өчигдөр оройноос эхлэн 120 мянгатаас Төв шуудан, Хан-Уулын “E-Mart”-аас Шангрила хүртэлх замын хөдөлгөөнд түр өөрчлөлт оруулж эхэлсэн. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар тайлбар өглөө. Тэрбээр,
“Би өчигдөр ТЦА-ны дарга Б.Оюутболдтой утсаар ярьж “Ямар шалтгаанаар ийм зохицуулалт хийж байгаа юм бэ. Урьдчилж олон нийтэд мэдээлэх, гарах үр дүнгээ тооцоолсон юм уу” гэж асуусан. “Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу хөдөлгөөн зохицуулалт хийж байна. Үр дүнгээ тооцоолсон” гэх тайлбарыг өгсөн.
Өнөө өглөө ч би “Наад зохицуулалтад чинь иргэд их бухимдалтай байна. Зохицуулалтаа зогсоогооч ээ” гэж мессеж биччихээд л байж байна. Өөр мэдээлэл алга байна” гэв.