PCOS-тэй эмэгтэйчүүд амиа хорлох магадлал өндөр байдаг
Поликистик өндгөвчний олон улайнхайт хам шинж (PCOS) нь нөхөн үржихүйн насны 10 эмэгтэй тутмын нэгд тохиолддог эмгэг юм. Энэ нь бодисын солилцооны асуудал, батга гарах, үс ургах, үргүйдэл зэрэг олон төрлийн шинж тэмдгийг үүсгэдэг. Шинэ судалгаагаар PCOS нь амиа хорлох эрсдэлтэй холбоотой болохыг тогтоожээ. Энэ талаарх судалгаа нь “Annals of Internal Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд 18 мянга гаруй эмэгтэйн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, PCOS-тэй гэж оношлогдсон хүмүүс амиа хорлох магадлал найм дахин их байгааг тогтоожээ.
PCOS яагаад амиа хорлохтой холбоотой байдаг вэ?
Энэ судалгаа PCOS нь амиа хорлохтой холбоотой гэдгийг баталсан анхны тохиолдол биш гэдгийг тэмдэглэх нь чухал юм. 2016 онд нийтлэгдсэн Шведийн хийсэн судалгаагаар PCOS-тэй эмэгтэйчүүд амиа хорлох оролдлого нь бусад эмэгтэйчүүдээс 40 хувь илүү байдаг нь тогтоогдсон. Мөн PCOS нь сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямралтай холбоотой болохыг судалгаагаар тогтоожээ.
Гэхдээ яагаад?
Сэтгэл түгших, эмэгтэйчүүдийн сэтгэл хөдлөлийн эрүүл мэндийн төвийн эмнэлзүйн сэтгэл судлаач Хиллари Аммон “ПКОС-тэй эмэгтэйчүүд ихэвчлэн хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, цусны даралт ихсэх зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн байдал болон бусад эрүүл мэндийн эмгэгүүдээр өвчлөх эрсдэл өндөр байдаг гэдэг нь тогтоогдсон” гэжээ.
Хэдийгээр PCOS болон амиа хорлох бодол хоёрын хооронд холбоо тогтоогдсон ч яагаад ийм зүйл байгаа нь тодорхойгүй байна. Охайо мужийн их сургуулийн Векснер анагаах ухааны төвийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэргэжилтэн, нөхөн үржихүйн сэтгэцийн эмч, доктор Тамар Гур “PCOS-тэй хүмүүс үргүйдэлд өртөх эрсдэл өндөр байдаг. Бүх эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед дааврын хэлбэлзэлтэй байдаг, гэхдээ PCOS-тэй хүмүүс дааврын хэлбэлзэлд маш мэдрэмтгий байдаг” гэв.
PCOS-ийн эмчилгээ байдаг бөгөөд хэрэв танд энэ өвчин оношлогдсон бол зохих эмчилгээ хийлгэх нь чухал юм.