Д.Мөнх-Эрдэнэ газрын гэрчилгээ гаргуулахаар БОАЖЯ-ны Д.Батмөнх тэргүүтэй этгээдүүдэд 30 сая төгрөгийн хахууль өгчээ

0

Монгол Улсаас БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий Консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурал найм хоногоор хойшлогдсон байна. Өмнө нь түүнийг  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан байж болзошгүй хэргээр цагдан хорьж байсан. Харин түүнд холбогдох хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байдаг. Түүний хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болон үргэлжлүүлэн цагдан хорих эсэх шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Мөн түүнийг “Eвросервис” ХХК-ийн захирал Б.Ганбаяртай хамтран газрын гэрчилгээ сунгуулж, гаруулахаар БОАЖЯ-ны мэргэжилтэн Д.Батмөнх болон бусад мэргэжилтнүүдэд 30 сая төгрөгийн хахууль өгсөн гэх хэргээр шүүгдэж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *