“ҮХЦ-ийн тухай хуулийн төсөлд Цэцийн гишүүний эрхийг дархлах эгзэгтэй заалтууд орсон тул дэмжихгүй” гэж АН-ын бүлэг мэдэгдлээ

0

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2024.03.18/ хуралдаж, гурван асуудал хэлэлцжээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, “Энэ долоо хоногт цэцийн болоод цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай нэлээд эгзэгтэй хуулийг хэлэлцэх гэж байна. Түүнчлэн эрх баригчдын найман жилийн хугацааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байсан талаар болон өвөлжилт, хаваржилтын асуудалд ЗГ, УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ярилцлаа. Үндсэн хуулийн цэцэд холбоотой хуулийн шинэчилсэн найруулгын төсөл орж ирж байна. Үүнтэй холбоотой мэдээллийг АН-ын бүлгийн гишүүд сонсож, санал дүгнэлтээ нэгтгэн энэ хуулийг дэмжих боломжгүй гэдэг байр суурийг нэгтгэлээ.

Учир нь цэцтэй холбоотой олон эгзэгтэй заалт орсон байна. Цэцийн гишүүнийг аливаа цаг хугацаанд огт татахгүй гэсэн.  Аливаа цаг хугацаа гэдэг нь цэцийн гишүүнээс буусан хойноо ч насан туршдаа цэцийн гишүүн хариуцлагад татагдахгүй, уг асуудлыг зөвхөн цэц өөрөө шийдэх гэх мэтээр дархлагдсан хэсэг хүн бий болох олон заалт орсон байгаа тул энэ хаврын чуулганаар хэлэлцэж болохгүй гэсэн саналтай байна. Түүнчдэн эрх баригч намын өнгөрсөн найман жилийн мөрийн хөтөлбөрийг дүгнэж үзвэл Монгол Улсын төсөв 5 дахин өссөн байна. Харин сүүлийн 10 жилд иргэдийн амьдралын түвшин өөрчлөгдсөнгүй. Гурван хүн тутмын нэг нь ядуу хэвээрээ байна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *