Эмээлтийн махны үйлдвэрийг түр хааж, шалгаж эхэллээ
Эмээлтэд байрлалтай махны үйлдвэрт чанарын шаардлага хангахгүй байж болзошгүй мах бэлтгэж байна гэсэн иргэний мэдээллийн дагуу Нийслэлийн мал эмнэлгийн газар хяналт шалгалт хийжээ. Шалгалтын дагуу уг махны үйлдвэрийг түр хугацаагаар лацдан хаасан байна.
Энэ талаар Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга н.Нямбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Гуравдугаар сарын 16-ны үүрээр хяналт шалгалт хийж лацадсан. Тухайн үйлдвэрийн агуулахад хадгалагдаж байсан мах, махан бүтээгдэхүүнээс дээж авч, дээжийг Нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторид хүргүүлэн шинжлүүлж байна. Одоогоор зөрчил илрээгүй. Хэрвээ зөрчил илэрвэл хэргийг прокурорт шилжүүлнэ” гэлээ.