ТЕГ-ын дарга асан Б.Хурц АН-аас нэр дэвшихээр зэхэж байна
ТЕГ-ын дарга асан Б.Хурц зургаан мандат бүхий Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 10 дугаар тойрогт АН-аас нэр дэвшихээр зэхэж байна.
Харин түүнд нэр дэвшихэд хуулийн тээгийн эрсдэл бий. Тэрээр 2021 оны гуравдугаар сард УДШ-ээс 1.6 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан юм.
Сонгуулийн тухай хуульд, 29.9.Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэх заалт бий.