Х.Нямбаатар: Метроны төслөөр улстөржихгүй байхыг хүсье

0

 Нийслэлд метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн шалгаруулалтын эхний шат өчигдөр хаагдсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улаанбаатарт метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн нэгдүгээр үе шатанд Англи, Энэтхэг, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Герман, Франц, Швейцар, Израил, Орос, Монголын 11 улсын 20 компани саналаа ирүүлжээ. Өнөөдөр Үнэлгээний хороо хуралдаж, саналаа ирүүлсэн 20 компанид энэ сарын 25-ны өдөр хоёрдугаар үе шатны урилга хүргүүлэх юм. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу гуравдугаар сарын сарын 25-наас хойш ажлын 20 хоногт багтан энэ 20 компанийн нэг нь Улаанбаатар метроны зөвлөх үйлчилгээний багаар шалгарна.

Улмаар тус баг Улаанбаатар хотын метроны зураг төслийг боловсруулах, барилга угсралтыг хийж гүйцэтгэх компанийн тендерийн жишиг баримтыг боловсруулж бидэнд хүлээлгэн өгнө. Үүний дагуу бид хоёрдугаар үе шат болох үндсэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлах юм. Метроны төслийг сонгууль угтсан суртал ухуулга гэх зэргээр улстөржихгүй байхыг хүсэж байна” хэмээв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *