УОК: Газын дэлбэрэлттэй холбоотой эцсийн дүгнэлт гараагүй байна

0

БЗД-ийн 26 дугаар хороонд болсон дэлбэрэлтийн улмаас хохирсон иргэдийн хохирлын хэмжээ, ослын дүгнэлтийн талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Тээвэрлэж явсан хийн түлш дэлбэрсэн холбоотой асуудлыг цагдаа, прокурорын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Хамгийн сүүлд авсан мэдээллээр шинжээчийн хэд, хэдэн дүгнэлт гарсан. Одоо хохирлыг тогтоох үйл ажиллагаа явагдаж байгаа.

Шинжээчийн бүрэлдэхүүнд ЦЕГ, ОБЕГ, ХНХЯ болон бусад мэргэжлийнхэн багтсан.

Галд өртсөн орон сууцыг ашиглаж болох эсэхийг тогтоохоор БХБЯ, ШУТИС-ийн багш, эрдэмтэд, Барилгын Хөгжлийн Төвийн мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн явц 80-90 хувьтай байна. Нарийвчилсан дүгнэлтүүд хүлээгдэж байгаа. Энэхүү дүгнэлт гарахаар эцсийн шийдвэр гарна.

Түүнчлэн УОК-ын даргын тушаалаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ШТС, хийгээр цэнэглэх станцуудад шалгалт хийж байна. Дөрөвдүгээр сарын 1-нд хамгийн сүүлийн шалгалтыг хийж дуусааад дүнг танилцуулна гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *