Нийгмийн сайн дурын ажилд залуусын оролцоог нэмэгдүүлэхэд Hipay түүчээлнэ

0

Нийгэмд эерэг нөлөөллийг бий болгоход залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор СЭЗИС-иас жил бүр зохион байгуулдаг “VOLUNTEER FAIR 2024” сайн дурын үзэсгэлэн гурав дахь жилдээ боллоо. Hipay ХХК уг үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр хоёр дахь жилдээ оролцсон юм.

Тус үйл ажиллагаанд бусад их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид оролцох боломжтой байдгаараа давуу талтай.

“VOLUNTEER FAIR 2024” өдөрлөгийн хоёр дахь хэсэг болох мэдлэг, туршлагаа хуваалцах уулзалтын зочин илтгэгчээр Hipay ХХК-ийн Ерөнхий захирал, Монголын финтек групп ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Наранбат оролцож, оюутан залуустай чөлөөт яриа өрнүүллээ.

Hipay ХХК нь тогтвортой хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд өнгөрсөн жил “Улаанбаатар марафон”-ы зохион байгуулалтын сайн дурын ажилд 1000 гаруй оюутан залуусыг бүртгэснээс 700 гаруй нь оролцож, цахим болон цаасан хэлбэрээр хотын даргын гарын үсэгтэй батламж болох “VOLUNTEER SERTIFICATE” авсан юм.

“Дэлхийн томоохон их, дээд сургуулиуд руу элсэх хүсэлт бүхий эссэ бичих, виз хүсэхэд сайн дурын үйл ажиллагаанд оролцсон батламжаа ашиглах нь залуучуудад нийгмийн оролцооны идэвхийг нь үнэлэх маш том үзүүлэлт болдог” гэдгийг Hipay ХХК-ийн захирал Б.Наранбат онцолж байлаа.

Сайн дурын ажилд оролцох нь залуусын хувьд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад нэг гишгүүр болж, ирээдүйн мэргэжил, карьерт нь чухал хөшүүрэг болдог тул олон улсад энэ төрлийн ажлыг сурталчлан таниулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хэвшээд байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *