БАРИМТ: Ц.Элбэгдоржийн охин Ануужин АНУ-д 500 мянган ам.доллароор хаус худалдан аваад, борлуулсан нь аавынхаа хууль бус мөнгийг угаасан байж болзошгүй

0

Авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн эрх мэдэлтнүүд хахуулийн мөнгөөрөө гаднын улс орнуудад тансаг зэрэглэлийн орон сууц, хаус худалдан авч мөнгө угаах тохиолдол цөөнгүй гарах болоод байгаа билээ.

Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр нар АНУ-д 11,6 сая ам.доллароор дөрвөн үл хөдлөх хөрөнгө худалдан авч, мөнгө угааж байсан нь тогтоогдсон. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд нь хахуулын мөнгөөрөө Канадад хоёр давхар, орон сууцны зориулалттай хаус худалдан авсан байсныг АТГ-ын мөрдөгчид илрүүлээд байгаа. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖуншина уу. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өргөмөл охин болох Э.Ануужин АНУ-ын Бостон хотод 700 мянган ам.доллароор тансаг зэрэглэлийн хаус худалдан авсан гэсэн мэдээллийг Mass.mn сайт саяхан ил болгосон. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Ц.Элбэгдоржийн охин Ануужингийн 700 мянган ам.долларын үнэтэй гэх “Boston-cambridge-newton, MA-NH 1056 south St Roslindale” хаягт байрлах хаусны гэрэл зураг.
Ц.Элбэгдоржийн охин Ануужингийн 700 мянган ам.долларын үнэтэй гэх “Boston-cambridge-newton, MA-NH 1056 south St Roslindale” хаягт байрлах хаусны гэрэл зураг.

Тэгвэл Элбэгдоржийн Ануужин нь АНУ-д 500 мянган ам.долларын үнэтэй гурван давхар хаусын мөн худалдан авсан баримт өчигдөр /2024.04.09/ ил боллоо. Тодруулбал, 1993 онд төрсөн өдгөө 31-хэн настай Элбэгдоржийн Ануужин АНУ-д өндөр үнэтэй олон тооны хаус худалдан авсан нь хэний ч анхаарлыг татах сэдэв. Тиймээс бид тухайн хаус болон Элбэгдоржийн Ануужингийн талаарх мэдээллийг хайж үзлээ. 

-Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ӨРГӨМӨЛ ОХИН Э.АНУУЖИН АНУ-Д ХУДАЛДАН АВЧ БУЙ ХАУСНУУДЫНХАА САНХҮҮЖИЛТИЙГ ХААНААС АВДАГ ВЭ –

АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн албан ёсны цахим хаяг болох instantcheckmate.com сайтад мэдээлснээр Элбэгдоржийн Ануужин нь АНУ-ын Бостон хотын ойролцоо “10 Forest Hills St Apt 2, Jamaica Plain, MA, 02130” гэсэн хаягт байрлах гурван давхар хаусыг 500 мянган ам.доллароор 2019 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр худалдаж авсан байна. Улмаар тус хаусаа хоёр жил гаруй хугацааны дараа буюу 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр 515 мянган ам.доллароор зарж борлуулсан байх аж. Харин Э.Ануужин энэхүү 500 мянган ам.доллароор худалдан авсан хаус дээрээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулаагүй байж магадгүй байгаа юм. Учир нь үл хөдлөх хөрөнгийн агентууд татвар бодогддог тул өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулдаггүй гэдэг. 

10 Forest Hills St Apt 2, Jamaica Plain, MA, 02130 хаягт байрлах хаусны эзэмшигчдийн мэдээлэл
10 Forest Hills St Apt 2, Jamaica Plain, MA, 02130 хаягт байрлах хаусны эзэмшигчдийн мэдээлэл

Тэгвэл дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авсан Ануужин гэх эмэгтэй нь Ц.Элбэгдоржийн өргөмөл охин гэх мэдээлэл байгаа. Үүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж үгүйсгээгүй. Тэрбээр энэ талаар “Надад өргөж, өсгөсөн гучаад хүүхэд бий. Нэгнийх нь зургийг тавиад байшин авч өгсөн гэж гүтгэжээ. Сургуулиа төгсөөд л “би өөрөө амьдралаа хариуцна” гээд явсан хүүхэд” хэмээн тайлбарласан. Иймд түүний хэлсэнчлэн АНУ-д олон тооны хаус худалдан авсан Э.Ануужин нь “Хүүхдийн Ирээдүй Хөгжлийн Гарц Болор Сан”-д хүмүүжиж байсан хүүхэд байж магадгүй байна. 

Э.Ануужингийн АНУ-д худалдан аваад зарсан хаус
Э.Ануужингийн АНУ-д худалдан аваад зарсан хаус

Тодруулбал,Ц.Элбэгдорж нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа есөн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь эхнэр Х.Болормаагийнх нь нэр дээрх “Хүүхдийн Ирээдүй Хөгжлийн Гарц Болор Сан” юм. Тус сангийн улсын бүртгэлийн мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тухайн сан нь улсын “Өнөр бүл” асрамжийн төвөөс хоёр бүлэг 24 хүүхдийг авч, асрамжийн үйлчилгээ явуулж байгаад 2016 оны зургаадугаар сараас үйл ажиллагаагаа зогсоосон байдаг аж. Тиймээс ч тэрбээр тухайн төвд хүмүүжиж байсан хүүхдүүдийн овгийг өөрийн нэр дээр бүртгүүлсэний нэг нь Э.Ануужин байж магадгүй байна. 

Элбэгдоржийн Ануужин
Элбэгдоржийн Ануужин “10 Forest Hills St Apt 2, Jamaica Plain, MA, 02130” хаягт байрлах хаусаа 2022 онд худалдсан гэх баримт

Эдгээрээс үзэхэдЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өргөмөл охин Ануужин нь АНУ-д үл хөдлөх хөрөнгийн бизнес хийж, магадгүй С.Баярын охин шиг аав /Ц.Элбэгдорж/-ынхаа хууль бусаар олсон мөнгийг өөрчилж, мөнгө угаадаг байсан юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна. Учир нь АНУ-д үл хөдлөх хөрөнгийн бизнес хийхэд их хэмжээний хөрөнгө, мөнгө шаардлагатай гэдэг. Иймд Ц.Элбэгдоржийн өргөмөл охин болох 30-хан настай Ануужин энэ их мөнгийг хаанаас олоод байна гэдэг нь анхаарал татна. 

-С.БАЯР ОХИНЫХОО НЭРЭЭР АНУ-Д ХАУС ХУДАЛДАН АВЧ, ХАХУУЛЫН МӨНГӨӨ УГААДАГ БАЙВ-  

Учир нь Ерөнхий сайд асан С.Баяр нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор АНУ руу явж, “Петровис” компанийн үүсгэн байгуулагч Ч.Даваанямтай бүлэглэн өөрийн том охин болон Ч.Давааням нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр АНУ-д 2010-2014 онд дөрвөн үл хөдлөх хөрөнгийг нийт 11,643,000 ам.доллароор худалдан авсан байдаг.

С.Баяр нарын Британийн Виржиний арлуудад худалдан авсан хаусууд
С.Баяр нарын Британийн Виржиний арлуудад худалдан авсан хаусууд

Улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг АНУ-ын “Банк оф Америка” банк дахь өөрийн болон эхнэрийн дансаар 2011-2017 он хүртэлх хугацаанд нийт 3,569,148.56 ам.доллар буюу 5,580,444,637.22 төгрөгийг авч, мөнгө угааж байсан нь шүүхээр эцэслэн тогтоогдож, С.Баяр, Ч.Давааням нараас хууль бусаар олсон орлого болон АНУ-д байрлах орон сууцыг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэж байсан. Улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 395 дугаартай тогтоолоор АТГ-ын мөрдөгчид өнгөрсөн 2022 онд эх орондоо авч ирсэн байдаг юм. 

Эх сурвалж: isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *