“Шинжиан шинфа”-гийн захирал торгуулиа багасгахын тулд 400 орчим сая төгрөгийн хахууль өгсөн гэх хэргээр яллагдагчаар татагджээ

0

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” ХХК-д Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийн зээл олгосон ерөнхий захирал асан Д.Баярсайханы албан тушаалаа урвуулсан хэрэгт хамтран оролцогч хэмээн хоёр жил хорих ял шийтгүүлсэн, уг зээлээ хугацаандаа төлөөгүй аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан Сүн Гуан Чен дахин авлигын хэрэгт холбогджээ.

Тодруулбал, тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ж.Энхжаргалд их хэмжээний хахууль өгсөн хэрэгт буруутгагдаж буй. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс “Шинжиан шинфа” ХХК-ийн 2017-2020 оны албан татварын ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийсэн. Улмаар 3.8 тэрбум төгрөгийн татвар ногдох орлогыг нуун дарагдуулж, тайландаа тусгаагүйг илрүүлсэн байдаг. Татварын ерөнхий хуулийн дагуу татвар ногдох орлого, хүү, алдангийг нь нөхөн төлүүлж, тодорхой хэмжээний торгууль ногдуулах ёстой. Гэтэл “Шинжиан шинфа”-гийн захирал Сүн Гуан Чен зөрчлийн дүнг 119 сая болгон бууруулсан акт тогтоолгохын тулд татварын улсын байцаагч Ж.Энхжаргалд 400 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.долларыг хахууль болгон өгч, татвараас зайлсхийсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татагджээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *