ҮАГ: 27 нам, хоёр эвслийн МӨРИЙН ХӨТӨЛБӨР хуулийн шаардлага хангаагүй

0

2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл, бие даагчид дэвшүүлж буй мөрийн хөтөлбөртөө аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах хуулийн заалттай байдаг.

Үүний дагуу 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлсэн. Харин аудитын байгууллага хуульд нийцсэн эсэхийг энэ сарын 10-ны дотор дүгнэж, шаардлага хангаагүй мөрийн хөтөлбөрийг засварлуулахаар нам, эвслүүдэд мэдэгдэх зохицуулалттай юм.

Тэгвэл ҮАГ 27 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийг хуулийн шаардлага хангаагүй хэмээн мэдэгдсэн байна. Нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө засварлаж энэ сарын 17 хүртэлх хугацаанд ҮАГ-т дахин хүргүүлнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *