Х.Нямбаатар “Голомт”-ын Д.Баясгаланг сөрж, С.Зоригийн хөшөөний газрыг авч үлдэж чадах уу

0

Агуулгыг товчлол: Дайтаад удаж буй “Голомт”-ын Д.Баясгалан, Х.Нямбаатар нар С.Зоригийн хөшөөний газраас болж дахин муудалцах нь.

Х.Нямбаатар УИХ-ын гишүүн байхдаа “Арилжааны банк төмар зам бариад байж болохгүй” гэж чуулган дээр хэлж байсан. Мөн 2020 онд Байнгын хорооны хуралдаан дээр “Голомтын Д.Баясгалан шуналаа тат. Өөрийнхөө ажилчдаас Их хуралд дэвшүүлнэ, Тавантолгойн төмөр замын ажлыг тендергүй авна. Одоо хуулийн зөвлөхөө УДШ рүү томилуулах гэж байна” гэж дуугарч байв.

Одоо тэд нийслэлд шинээр баригдах цахилгааны шийдэл дээр хамтран ажиллахаар гар барьж байгаа юм. “Бодь интернэшнл” ХХК-ийн хөрөнгө оруулж буй “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-аас эрчим хүчний эх үүсвэрээ авах гэж буй.

Гэтэл Хотын дарга Х.Нямбаатар С.Зориг агсны хөшөөтэй, АН-ын байрны газрын асуудлаар үг дайжээ. Тэрбээр, “Зоригийн хөшөөний газрыг заржээ. Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь цамхаг барихаар санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-оос улбаатай энэ байгууллага их л эелдгээр “Зориг сан”-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л Монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй. Бид “Зоригтой”-гоо үлдэнэ” гэх агуулгатай зүйл бичжээ. Учир нь “Шинэ дэвшилт холбоо” ТТБ “Зориг сан”-д хандан “АН-ын барилгын шинэчлэх гэж байгаа тул Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх тухай” албан бичгээр хандсан байна.

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С.Зоригийн хөшөөтэй АН-ын төв байр болоод газрыг “Шинэ дэвшилт холбоо” ТТБ эзэмшдэг байжээ. Тус холбоог АН-ын Да.Ганболд эзэмшлийнх гэдгийг нээлттэй мэдээллийн сайтаас харж болно. 2012 онд нийслэлийн Засаг даргын тушаалаар энэхүү газрыг ийн эзэнжүүлж, эзэмшүүлчихсэн байна. Улмаар энэхүү газраа Да.Ганболд “Голомт”-ын Д.Баясгалангийн “Ардчиллын өргөө” ХХК-нд 480 мянган ам.доллароор худалдсан гэдэг мэдээлэл гараад удаж байгаа. Харин Д.Баясгалан тухайн газарт 41 давхар бүхий оффис, үйлчилгээний барилга барихаар 2014 онд Архитектур төлөвлөлтийн даалгавраа гаргуулан авчээ.

Үеийн үед бизнесийн эрх ашгаа хамгаалахын тулд улстөрчидтэй дэндүү ойр явж ирсэн хүн бол “Голомт”-ын Д.Баясгалан. Тэрбээр, барилгаа барихгүйгээр арван жил дарж байгаад энэ жилээс хөдөлж эхэлж байгаа нь энэ бололтой.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *