Хувьцааны ногдол ашгаа аваагүй иргэд брокерын компанидаа хандахыг зөвлөлөө

0

“Эрдэнэс тавантолгой”  компанийн 1072 хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэд хүсэлт гаргах боломжтойг мэдээллээ.

Ногдол ашгаа авч чадаагүй иргэд төвлөрсөн хадгаламжийн төвд хүсэлт гаргаж, мэдээллээ шалгуулах аж.  Учир нь, төвлөрсөн хадгаламжийн төвд бүх үнэт цаас болон брокер дилерийн хаяг, байршил, утас байдаг бөгөөд 1072 хувьцааны өмнөх ногдол ашгаа аваагүй иргэд лавлаж, тодруулах боломжтой гэв.

Ногдол ашгийн мөнгийг олгохдоо брокерт нээлгэсэн данстайгаа холбосон банкны данс, хүүхдийн мөнгөний данс, төрд бүртгэгдсэн бусад дансаар гээд олон төрлөөр шилжүүлэг хийж байгаа учраас иргэдийг нэн түрүүнд өөрийн нэр дээрх банкны дансуудаа шалгахыг зөвлөсөн байна. Хэрэв дансанд нь мөнгө ороогүй тохиолдолд иргэн брокерын компанид хандаж, мэдээллээ оруулаад банкны дансны мэдээлэл хэвийн байгаа эсэхийг, ногдол ашиг нь хэрхэн олгогдох талаар мэдээллийг авах юм.

Тиймээс иргэд ногдол ашгаа аваагүй бол дансаа шалгаж, үүний дараагаар лавлах нь зүйтэй. Гэхдээ ногдол ашгийг арилжааны банкууд олгож дуусаагүй гэсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *