Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар олгох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Түр хороо даргаа сонгоно
УИХ-ын дарга Г.Занданшатар Түр хороо байгуулж, тавдугаар сарын 15-ны дотор Ашигт малтмал, газар олголтын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах үүргийг өнгөрсөн хоёрдугаар сард өгч байсан.
Тэгвэл УИХ-ын даргын өгсөн үүргийн дагуу Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Түр хороо өнөөдөр хуралдаж, даргаа сонгох гэж байна.